Ахмад дайчныг амьдаар нь оршуулжээ

ОХУ-ын Эрхүү мужийн Нижнеудинскийн цэргийн хэлтсийн гурван ажилтан амьд сэрүүн байгаа ахмад дайчдыг “оршуулсныхаа” төлөө арав хүртэл жилийн ял авахад хүрээд байна. Тэд өнөөдөр нутагтаа амьдарч байгаа 360 орчим ахмад дайчныг нас барсан тухай баримтуудыг фото шопын тусламжтайгаар бүрдүүлж төсвөөс нас барсны тэтгэмж, оршуулгын зардал гээд нийтдээ 5,3 сая рубль завшжээ. Тэгэхдээ тэд нас барсны гэрчилгээ, нөхөн олговор хүссэн төрөл төрөгсдийнх нь өргөдөл, тэр бүү хэл талийгаачийн шарил дээр босгосон хөшөөний зургийг хүртэл хуурамчаар хийж хавсаргажээ. ОХУ-д өнөөдөр мөрдөж байгаа хуулиар ахмад дайчдыг оршуулахад хөшөөний зардлыг нь хүртэл улс гаргадаг юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • irgen (202.131.239.107)

    2013-05-28

    he he photo shop chi shuu

  • Chempo (182.160.15.18)

    2013-05-28

    Zavharsan duraknuud ve ysn O.o