Сайдын жолооч гэмт хэрэгтэн байжээ

Оросын дотоод хэргийн сайд асан Гашид Нургалиевын жолоочоор ажиллаж байсан 35 настай Александр Ковалевыг хулгайн хэргээр баривчилсан байна. Цагдаагийнхан түүний машинаас 2012 оны арванхоёрдугаар сард Солнечногоскийн нэгэн фирмээс алдагдсан үнэт зүйлсийг олсон байна. Түүний машинаас нийт 5 сая рублийн үнэ бүхий зүйлийг илрүүлжээ. Ковалев дээрмийн бүлэгт байсан гэдгээ мэдүүлгийнхээ үеэр хүлээн зөвшөөрсөн аж.  Мөрдөн байцаалтын явцад энэ бүлгийн томоохон үүрэг бүхий нэгэн мөн дотоод хэргийн яамны автобаазын жолооч гэдгийг илрүүлсэн байна. Хачирхалтай нь тэрээр дээрмийн үеэр Нургалиев сайдын гэр бүлийн машиныг ашигладаг байсан аж. Мэдээж дээрэмчин сайдын машинд энэ бүх хулгайн зүйлсээ нуудаг байсан учраас илрүүлэхэд хүндхэн байсан гэнэ. Түүнээс гадна хуучин сайд өнөөдрийг хүртэл Дотоод хэргийн яамны автобаазын машиныг ашиглаж байгаа нь энэ хэргийн илрүүлэлтэд нөлөөлсөн гэж үзсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (202.179.29.207)

    2013-05-29

    ХҮНИЙ УЛСЫН САЙДЫН ЖОЛООЧИЙГ ӨӨЛЖ БАЙДАГ ЮУН ИХ ИЛҮҮ ЗАНТАЙ ЮМ БЭ, ТА НАР. НААНА ЧИНЬ ХҮН АЛСАН АЛУУРЧИН С.ЭРДЭНЭ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАРТ САЙД ХИЙГЭЭД ИЧИХГҮЙ СУУЖ БАЙНА ШҮҮДЭЭ. АРДЧИЛСАН НАМЫНХАН ИЧИЖ ҮХЭЭСЭЭ.