Берн хотод 61 хүн баривчлагджээ

Швейцарийн холбооны улсын нийслэл Берн хотноо 2013 оны 5-р сарын 25-нд болсон гудамжны жагсаал эцэст нь капитализмын эсрэг эсэргүүцэл болж хувиран, цагдаа нар болон жагсагчдын хооронд тэмцэл болсон байна. Одоогоор 60 гаруй хүнийг баривчлаад байгаа талаар Берн хотын цагдаагийн газраас мэдээлжээ.

Жагсаалд ойролцоогоор 10000 гаруй хүн оролцсон бөгөөд жагсагчид хотын төвийн гудамж талбай, дэлгүүр хоршоо болон албан байгууллагуудын үүд хаалга, шилэн цонхнуудыг эвдлэн, будгаар шүршиж хэдэн зуун мянган франкын хохирол учруулжээ.

Уг цуглаан болохоос өмнө Берн хот дахь засгийн газрын ордныг цагдаа нар хамгаалалтанд авч, төмөр хашаанууд байрлуулсан байсан бөгөөд жагсагчид болон цагдаа нарын тэмцэл тэндээс эхэлсэн байна.

Цуглааныг зохион байгуулагчид Facebook хуудсаар групп үүсгэн бусдыг уриалан дуудсан бөгөөд Берн хотын цагдаагийн газрын дарга АНУ-д төвтэй Facebook хуудасны удирдлагуудаас жагсаал зохион байгуулагчдын мэдээллийг авах гэсэн боловч тэдэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.

Хотын цагдаа нар ард иргэдийг тус цуглааныг зохион байгуулсан этгээдүүдийн талаарх зураг, баримт материалуудаа ирүүлэхийг уриалж байгаа ажээ.

Зургийг: Claudia Salzmann


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)