Биеэ тоосон одод бие биедээ твиттерээр ”хуурай агсан” тавьжээ

Жүжигчин бүсгүй Аманда Байнс гэнэтхэн л дэлхий ертөнцтэй таарамж муутай болчихоод байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө марихуан хадгалсан хэргээр баривчлагдаж, дуулиан тарьсан билээ. Тэгвэл уржигдар дуучин Рианна руу бүдүүлгээр дайрч, доромжилсон үгс твиттерт бичжээ. "Рианна, чамайг хангалттай хөөрхөн биш болохоор чинь л Крис  Браун чамайг зодсон юм шүү дээ. Хэн ч чиний амраг байхыг хүсэхгүй. Тиймээс намайг нохойгоо Рианна гэж нэрлэснийг чи хүн бүрт хэлж болно" хэмээн Аманда Байнс твиттерээр "агсам тавьжээ". Гэнэтхэн яагаад ийнхүү Рианна руу бухимдан үг хэлээр доромжлох болсон нь тодорхойгүй байгаа гэнэ. Харин Рианна энэхүү бүдүүлэг дайралтад тун тайван хариулжээ. Гэтэл Аманда дахин доромж үгсээ үргэлжлүүлж "Үзлийн царайтай амьтан минь чамайг бодвол би хар тамхи хэрэглэдэггүй шүү. Чамд нохой хэрэгтэй юу тэ? Чи өөрийгөө үзлийн муухай царайтай гэдгийг мэддэг биз дээ" хэмээн дайрч давшилсаар байжээ. Гэвч хэдэн минутын дараагаар Аманда Байнс энэхүү доромжилсон үгстэй жиргээгээ устгасан байна. Гэлээ ч олон хүн тэдний яриаг аль хэдийнэ уншиж, баталгаажуулаад амжсан ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • xaxaxaxa (180.149.97.38)

    2013-05-28

    ooroo xoorxon yum bxdaa

  • кк (202.72.247.249)

    2013-05-28

    Яахав дээ. Пассвордоо л алдцын байлгүй

  • bolj (202.5.202.121)

    2013-05-28

    unen shdeeee ***** hahahaha

  • bolj (202.5.202.121)

    2013-05-28

    unen shdeeee ***** hahahaha

  • bolj (202.5.202.121)

    2013-05-28

    unen shdeeee ***** hahahaha

  • bolj (202.5.202.121)

    2013-05-28

    unen shdeeee ***** hahahaha

  • хахахахаха (202.179.20.214)

    2013-05-28

    хэнд ямар хамаа байнаа ёооооооо

  • saaa (76.164.234.69)

    2013-05-28

    rihanna giin hajuu taliinlh amanda ymuu? :xd

  • ASasASASD (202.21.106.105)

    2013-05-28

    SDA HEND HAMAA BNA AA