Магнус Карлсен Гарри Каспаровыг халз тулаанд дуудлаа


Норвегийн шатарчин Магнус Карлсен Оросын шатарчин Гарри Каспаровын тогтоосон дээд амжилтыг эвдсэн тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ.Шатрын их мастер тэрбээр  Олон улсын шатрын холбооны /ФИДЕ/ чансааг 2861 оноогоор тэргүүлсэн байна. Өмнөх амжилтыг Гарри Каспаров 1999 онд 2851 оноо цуглуулан тогтоож байжээ. Жагсаалтын хоёрдугаарт Оросын шатарчин Владимир Крамник /2810/ орсон бол гуравдугаарт Армений шатарчин Левон Аронян /2802/ бичигдсэн байна. Шилдэг шатарчдын эхний аравт Оросын бас нэгэн шатарчин багтсан нь 2780 оноотойгоор жагсаалтын зургадугаарт бичигдсэн Сергей Карякин юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)