
Сүхбаатар аймгийн Баруун- Урт хотод 100 буудалт даамын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнийг УИХ-ын гишүүн М.Зоригтын санаачлагаар тус аймагт зохион байгуулсан бөгөөд эрэгтэй 11, эмэгтэй есөн даамчин оролцжээ. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Г.Ганжаргал түрүүлсэн бол эмэгтэйчүүдийг ОУИМ Э.Мандахнаран нар тэргүүлсэн байна. Эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Г.Ганжаргалын хувьд улсын аваргад зургаа дахь удаагаа тэргүүлж байгаа бол, өнгөрсөн сард Узбекстаны Ташкент хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Их мастерын болзол хангасан Э.Мандахнаран улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртээд байна. Тэмцээний түргэн тоглолтын бичлэгийг танд хүргэж байна
Сэтгэгдэл (0)