Нэг өдрийн дотор 82 хүн амиа алдлаа

Иракын нийслэл Багдад болон ойролцоох хотуудад нэг өдрийн дотор минжүүлсэн 14 автомашин, дөрвөн тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Энэхүү цуст хядлагын золиос болж 82 хүн амь үрэгдэж, 130 хүн шархадсан тухай “ИТАР-ТАСС” мэдээллээ. Хэт даврагчид хамгийн томоохон хохирол авч ирсэн дэлбэрэлтийг Багдадын хойд зүгт орших Тажи хотод үйлдэж, 14 хүний амийг бүрэлгэж, 17 хүнийг шархдуулжээ. Мөн Хабибия хотод хоёр ч дэлбэрэлтэнд 12 хүн амиа алдаж, 35 хүн бэртсэн байна. Энд автосалоны ойролцоо нэг автомашин дэлбэрсэн бөгөөд дараа нь хэргийн газар цэргийн харуулын машин ирэх үед амиа золиослогч этгээд өөр нэг машинд бөмбөг дэлбэлсэн ажээ. Халдлагуудыг шийт шашинтнууд олноор суурьшсан дүүргүүдийн хар зах, худалдааны гудамж зэрэг хүн олонтой газар ихэвчлэн үйлджээ. Түүнчлэн халдлагад Багдад хотын Багдад аль-Джадида, Эль-Казымия, Эль-Байя, Эш-Шааб, Аден, Эль-Каррада, Баладият, Эз-Заафарания, Эль-Хуррия, Мадаин, Джиср-Дияла хорооллууд өртсөн байна. Энэ үеэр цагдаагийн хоёр ажилтан амь үрэгдсэн аж. Түүнчлэн өөр хоёр машинд тавьсан бөмбөгийг хүчнийхэн ажиллагаагүй болгож амжаагүй бол дахиж хэдэн ч энгийн номхон иргэн аминд хүрэх байсныг хэн ч мэдэхгүй. Одоогоор эдгээр дэлбэрэлтүүдийн хариуцлагыг хүлээх бүлэглэл гараагүй байна. Гэхдээ ажиглагчдын дүгнэснээр дэлбэрэлтүүд шийт шашинтнууд төвлөрөн суурьшсан хот, дүүргүүдэд болсон учир суннит шашныг дэмжигчид үйлдсэн байх магадлал өндөр гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • ЗОЧИН 00 (202.9.47.132)

    2013-05-29

    МУУ ШҮҮ

  • Д.Ганхуяг 99116570 (203.194.114.151)

    2013-05-29

    Бидний бурхан Будда биш гэдэг маш зөв. Гэхдээ бурханэгүй биш, мартсан болохоос. Бидний бурхан бол 13-р зууны оргилд хүргэсэн тэр ариун судрууд. Бид чинь номын шүтээнтэй ард түмэн шүү дээ. Тэр судрыг бүгдээрээ зохиож дээдэлж явах учиртай.

  • Иргэн (203.194.114.151)

    2013-05-29

    Ирак руу АНУ довтлоогүй бол энэ хугацаанд олон мянган хүний амь ингэж эрсдэх байсан уу??? Тунгаацгаа.