Германы Мюнхэн хотын хөлбөмбөгийн “Бавари” багийн хагас хамгаалагч Франк Рибери Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Дортмундын “Боруссия” багийг 2:1-ээр буулгаж авсны дараа багийнхаа ялалтыг хэрхэн тэмдэглэснээ өгүүлжээ. Франц хөлбөмбөгчин эр энэ тоглолтын гол баатруудын нэг болсон бөгөөд хоёр оновчтой довтолгоо хийсэн билээ. Тэрбээр “Шүгэл үлээгдсэнээс хойш би өглөөний зургаан цаг хүртэл хөл дээрээ байсан. Тэр үед би Аваргуудын лигийн цомыг сугавчлаад унтахаар явсан юм. Тийм ээ, би тэр шөнө эхнэртэйгээ болон цомтойгоо хамт унтсан шүү” хэмээжээ. Тамирчин хүн хүсэн хүлээсэн шагналаа өвөртөлж унтсан анхны тохиолдол энэ биш билээ. Тухайлбал, 2005 онд Аваргуудын лигийн Туркийн Стамбул хотод болсон тоглолтын дараа ялагчаар тодорсон “Ливерпүүл” багийн ахлагч Стивен Жеррард зочид буудалд цомоо тэврээд унтсан гэдэг.
Сэтгэгдэл (0)