100 орчим хүн сураггүй болов


Малайзад гатлага онгоц хад мөргөж живсний улмаас 100 орчим хүн сураггүй болжээ. Ширүүн урсгалтай мөрнийг гаталж явсан уг онгоц 100 гаруй хүн тээвэрлэж явсан бөгөөд энэ нь онгоцны хувьд даац хэтэрсэн байжээ. Гатлага онгоц хад мөргөснийхөө дараа хөмөрсөн бөгөөд тавцан дээр олон хүүхэд, эмэгтэй хүн байсан аж. Албаныхны хэлснээр, уг онгоц хамгийн ихдээ 74 хүн тээвэрлэх хүчин чадалтай ч орон нутгийн баяр тохиож, энэ баяр уруу аялах уг гатлага онгоц ийнхүү даац хэтрүүлсэн байна. Ослын үеэр цөөн хэдэн зорчигч амьд гарч чадсан бөгөөд 560 км урт уг мөрөнд сураггүй болсон бусад зорчигчдыг олох найдлага тун хомс байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)