Энэтхэгт 524 хүн хэт халуунаас болж нас баржээ


Энэтхэгт сүүлийн хоёр сарын турш халуу шатаж байгаа нь хүмүүст ихээхэн хүндрэл учруулж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өдөр тутамд хамгийн бага температур 30.2°С-д бүртгэгдсэн нь өндөр үзүүлэлттэй гэсэн үг аж. Энэтхэгийн Ражастхан мужийн баруун хойд зүгт орших Тар цөл дэх Чуру хотод хамгийн өндөр температур буюу 45.2°С хүрсэн бол хойд зүгийн Уттар-Прадеш мужийн Этавахе хотод 46.2°С хүрч халжээ. Хэт халалтаас болж 524 хүн нас барсан байна. Хүмүүс ихэвчлэн наранд цохиулснаас болж амиа алджээ. Өнгөрсөн зун ч мөн хэт халууны улмаас олон хүн амь насаа алдаж байсан. Нийслэл Дели хотод агаарын температур 42,6°С хүрч халсан нь ердийнхөөс хоёр градусаар дээгүүр аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)