Баяр наадмыг зохион байгуулахад 50 тэрбум төгрөг зарцуулна


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс хуралдаж, наадмын бэлтгэл ажлыг хангуулах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Энэ жилийн наадмын нээлт, хаалт болон ёслол хүндэтгэлийн арга хэмжээг илүү өвөрмөц, шинэлэг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаас гадна наадмын нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулахаар болсон байна. Мөн Хүй долоон худагт 7000 гаруй автомашины зогсоол шинээр байгуулж, зөөвөрлөж угсрах боломжтой 3000 гаруй тохилог суудлыг байрлуулах аж. Түүнчлэн наадамчдын зорчих болон үйлчилгээний хэсгүүдэд эко хавтан тавьж, нийтийн бие засах газрыг нэмэгдүүлж, 361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл шинээр автозам тавих гэнэ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд нийтийн бие засах газар шинээр байгуулахаас гадна наадамчдад наадмын үйл ажиллагаа, автомашины зосоол, үйлчилгээний тухай мэдээлэх самбаруудыг байрлуулахаар төлөвлөсөн бол сур, шагайн харвааны талбайд тохижилтын ажлыг шинээр хийх шаардлагатай гэж үзжээ. Энэ мэт нөхцөлийг бүрдүүлэхэд нийт 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа аж. Үүнээс наадмын бодит үйл ажиллагаанд 3-4, хүй долоон худагт хийх бүтээн байгуулалтад 40 орчим тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Хүй долоон худаг орчимд хийх зарим тохижилтын хөрөнгийг “Гудамж төсөл”-ийн хүрээнд “Чингис” бондоос гаргах боломжтой гэж Засгийн газраас үзжээ. Тиймээс баяр наадмыг зохион байгуулах комиссоос гаргаж буй эдгээр саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн батлах юм байна. Дашрамд дуулгахад, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхохоор манай оронд 12 мянга гаруй жуулчин ирэх ажээ.

М.БОЛД


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (122.201.18.192)

    2013-06-05

    Баячуудын морины уралдааныг эгэл борчууд үзэж дараа нь тэдэнд баяр хүргэх ажил болох юм байнаа. Дандаа л тийм байдаг.

  • (122.201.18.55)

    2013-06-05

    Наадам үзэхгүй байх хэрэгтэй дээ гэх юм. Зарим хүн зүглэх ч үгүй гэж байна. Эсэргүүцэл гэнээ. Болох л юм. Бодмоор. Дэмжмээр.

  • (122.201.18.133)

    2013-06-05

    za daa mongol tur tatvar tulugchdiinhuu munguur garaa ugaaj bna da bid turj ted targalaad l mun taarvaa

  • zochin (27.123.213.145)

    2013-06-05

    Oyungrel avgai eronhiilogchiinhoo songuuliin mungiig l bosgoj b.na. Chadaj b.gaa umand arga alga sh deeeeeeeeeeeeee

  • adminaa (103.11.192.34)

    2013-06-05

    comment orohgui bna why

  • jiriin zaluu (103.11.192.34)

    2013-06-05

    aria dendej bna boliyoooooooooooooo

  • mongol er hun (103.11.192.34)

    2013-06-05

    naadaj bolno gehdee ene aria ch bishee. Chingiss haaniihaa nereer, ulsaa baritsaand tavij, ireeduigeesee hulgailsan BOND hemeeh munguur bid 2 udur naadah hereg uu. bi ers eserguutsej bna. erhem darga naraa. ta nar ard tumniig aria l dord uzej bna daa. ulaan luivarchidaa

  • asdf (202.70.47.42)

    2013-06-03

    bayrlaj bolnoo tegehdee ingej tengteh hereg yund bainaa oorsdinhooo suuh sandlaa ulsaas belduuleh gj durak yumaaa turuu jiliin tosvoos hed dahin osson geleee ***** gj iimerhuu teneg teneg shiidveruud l mongolii yduu haragduulj hugjuulehgui bgaaa yum daaa ystoi l neg heleh ug algaaaa haraaaal id muu sain mongo huulegchidiiig

  • (202.179.20.178)

    2013-06-01

    2 өдрийн шороотой зэрлэг наадааны төлөө ийм их мөнгө гаргаад үр дүн ашиг орлого юу байна орсон орлого байдаг бол хаашаа орж юунд зарцуулагдаж байна гол наадагч хэдэн баячуудаасаа татвар авах хэрэгтэй жирийн иргэд наранд шарагдаж бороонд норж хатуу сандалд нухлагдаж олдохгүй унаанд нь чихэлдэж таг бөглөөснөөс залхаж хөлөө чилтэл алхаад дуусдаг тэрийгээ сайхан наадлаа гэдэг утгагүй баяр ядахдаа бөх морь нь бөөн хэрүүл

  • иргэн (202.131.226.166)

    2013-05-31

    баячуудын морь уралдуулах газрыг үзүүлэх гэж яасан ч их мөнгө гаргаж тансагладаг юм. тэгвэл ард түмнийг морь үзүүлэхэд 1 тэрбумыг гаргаачээ. үнэгүй унаанд сууж явбал ямар вэ? 40 тэрбумаар цэнгэлдэх бариад наадамыг нэг мөсөн тэндээ тэмдэглэвэл зөвшөөрч байна.

  • зочин (203.194.114.59)

    2013-05-31

    ард иргэдээ элдвээр хувааж талцуулан дайсагнуулан сонгууль хийгээд хэдэн тэр бумаар баярлах юмуу ард түмэн ядуу байна баяраар далимдуулж түмний мөнгийг бүү үрэн таран хий

  • эрдэнэ (122.201.18.13)

    2013-05-31

    Улсын баяр наадам-монгол олимп учир тэгш ойн жил Улаанбаатард,бусад үед нь бүсийн төв Дорнод,Ховд,Хархорин гэх мэт бүтээн байгуулалт хийж шаардлага хангасан аймаг,сумын төвд тэмдэглэн өнгөрүүлэх саналтай байна,та...