
Нью-Йорк хотын дарга Майкл Блумбергт хэн нэгэн хүчтэй нөлөө үзүүлэгч хор агуулсан захидал илгээсэн тухай “CNN” телевиз мэдээлсэн байна. Захидлыг рицин гэх хүчтэй хороор хордуулан илгээсэн болохыг цагдаагийн ажилтнууд тогтоосон аж. Ийм хортой захидлыг Блумбергээс гадна “Хууль бус зэвсгийн эсрэг тэмцэгч дарга нар” байгууллагын захирал ч мөн хүлээн авсан гэнэ. Энэхүү хэргийн талаар одоогоор дэлгэрүүлэн мэдээлэхгүй байгаа аж. Захидалд, зэвсэг эзэмшихтэй холбоотой Блумбергийг заналхийлсэн утгатай сүрдүүлэг маягийн зүйл бичсэн байжээ. Урьдчилсан шинжилгээгээр рицин хорт бодисыг их хэмжээгээр агуулсан гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн уг захидлыг анхлан судалсан цагдаагийн ажилтнууд бага зэргийн хордолтод өртсөн аж. Эл хэргийг Нью- Йорк хотын цагдаагийн байгууллага, Тусгай албаны террорист бүлэглэлийн эсрэг хэсгийнхэнтэй хамтран мөрдөж байгаа аж.
Сэтгэгдэл (0)