Сири улс Орос пуужингаа хүлээн авлаа


Орос Улс Сиритэй Батлан хамгаалахын зэвсэг нийлүүлэх гэрээ байгуулсан тухайгаа нэг бус удаа мэдээлж байсан. Тэгвэл сиричүүд Оросын талаас нийлүүлэх С-300 загварын харвадаг пуужингийн эхний хэсгээ хүлээн авсан тухай тус улсын Ерөнхийлөгч Башар Асад “Аль- Манар” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Үлдсэн хэсэг зэвсгээ ч ойрын хугацаанд хүлээн авах гэж буйгаа Асад тодотгосон аж. Мөн Израилын талаас дайрсан шинэ дайралт бүрт онцгой хариу өгнө гэдгээ Сирийн удирдагч анхааруулжээ. Орос Улс Сирид зэвсэг нийлүүлэх гэрээгээ тус улсад эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө байгуулсан гэдгээ онцолсоор байгаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)