Австралийн элчин сайд уруу хачиртай талх шиджээ
- 2013-05-31
- Дэлхий
- 0
Австралийн элчин сайд Жулия Гиллард Канберра хотын нэгэн дунд сургууль дээр зочлон үг хэлж байтал хэн нэгэн түүн рүү хачиртай талх шидсэн байна. Аз болоход энэхүү гэнэтийн “сум” нь элчин сайдыг оноогүй аж. Тэрбээр, “Намайг өлсгөлөн яваа гэж бодсон юм байлгүй дээ” хэмээн тоглоом болгон өнгөрүүлжээ. Энэхүү үйл явдлын бичлэг бүхий дүрс дэлхийн цахим хуудсуудаар тавигдаж багагүй анхаарал татаад байна. Бичлэгээс үзэхэд, хачиртай талх элчин сайдын зүүн талаас түүнийг чиглэн “ниссэн” агаад яг түүний өмнө нь буусан аж. Энэхүү гэнэтийн “дайралт” элчин сайдын хувьд сүүлийн сард хоёр дахь удаагаа давтагдаж байгаа юм. Тэрбээр тавдугаар сарын найманд бас нэгэн сургуулиар зочилж явах үед мөн ийм зүйл тохиолдож байсан.

Сэтгэгдэл (5)
Zochin (129.78.233.211)
Yun elchin said ve? kkkkk
assdaa (123.243.73.85)
elchin bish eronhii said
(202.21.112.3)
elchin said genee naad huuhen chini erunhii said sh dee sain unshij baij huulaach
saran (202.55.183.218)
hachirtai talh shideh hemjeenii durgvig ni hvrgesen ym bgaa bailgvi dee gej
(203.255.92.59)
Haana bdag elchin said gedgiig ni bichihed yanaa...