Үерийн аюулд 3 хүн нас барж 8 хүн сураггүй болоод байна

Европт үргэлжилсэн ширүүн бороо орж үерийн аюул нүүрлэснээс Чехэд хоёр, Австрид нэг хүн нас бараад байна. Мөн Чехэд дөрөв, Австри, Германд тус бүр хоёр, нийтдээ найман хүн сураггүй алга болжээ. Чехийн нийслэл Прагад үерийн улмаас байшин нурах үеэр эрэгтэй эмэгтэй хоёр хүн амь алдаж Засгийн газар 50 хотод гуравдугаар зэргийн буюу хамгийн өндөр зэргийн онц байдал зарлажээ.
Прагийн метроны “А” шугам ажлаа зогсооход хүрсэн бол “С” шугамд зарим өртөөний хооронд мөн л галт тэрэг явах аргагүй болжээ. Австрид хэдэн зуун хүнийг нүүлгэн шилжүүлж, олон мянган хүн үерийн учруулсан хор хохирлыг арилгахад оролцож байна. Төмөр зам болон авто замууд хаагдахад хүрчээ. Германд мөн л Бавари мужийн 10 хотод түгшүүр зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Ер нь Европ гэлтгүй энэ зуны хувьд манай улсад үер усны аюул нэмэгдэх хандлагатай багйаа тул доорх сэрэмжлүүлгийг хүргэе


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)