Монголын хамгийн том онлайн худалдааны сайт UPAY.MN нээгдлээ
- 2013-06-03
- Үнэн
- 0

UPAY.MN ТАНД БОЛОМЖ ОЛГОЖ БАЙНА
“WNM” ХКомпани монголд анх удаа онлайн худалдааны сайтжуулах аяныг 6 дугаар сарын 03-наас эхлэн худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчид, бизнес эрхлэхийг хүсдэг иргэд дунд зарлаад байна. Энэ аяны тухай тус компанийн захирал Ц.Энхтүвшинтэй ярилцлаа.
-Танай компани монголд анх удаа онлайн худалдааны сайтжуулах аяныг 6 сарын 03-наас эхлэн явуулж байгаа юм байна. Энэ аян ямар ач холбогдолтой вэ? Аяны зорилго нь юу вэ?
-Ер нь бол дэлхий нийтээр бүхий л бизнес эрхлэгчид онлайн салбар луу шилжээд байна. Манай байгууллагын хувьд Монголд худалдаа, үйлчилгээний дараагийн алхам хийгдэх цаг нь ирсэн гэж харж байна. Facebook болон бусад сайтуудаар хэрэглэгчид бараа бүтээгдэхүүн борлуулах оролдлого хийсээр байгаа нь харагдаж байгаа. Энэ нь тийм ч үр дүнтэй арга биш бөгөөд маш олон учир дутагдалтай байдаг. Ийм учраас www.upay.mn онлайн худалдааны их дэлгүүрийг бид нээгээд байгаа юм.
-Энэхүү аянд ямар хүмүүс хамрагдах боломжтой вэ?
-Худалдаа үйлчилгээний бизнес эрхэлдэг болон бизнес эрхлэхийг хүсч буй хэн бүхний хувьд энэхүү аянд хамрагдаж www.upay.mn онлайн худалдааны их дэлгүүрт нэгдэх боломж бий.
-Тэгвэл энэ аянд хамрагдсанаар ямар давуу тал худалдаа үйлчилгээний бизнес эрхлэгчдэд олгох вэ?
-www.upay.mn онлайн худалдааны сайтад лангуугаа нээж өөрийн гэсэн онлайн худалдааны вэб сайттай болно.
-Энэ онлайн худалдааны сайт нь бусад энэ төрлийн сайтуудаас ямар давуу талуудтай вэ?
-Өөрийн гэсэн цахим хуудастай, цахим хаягтай болно. Жишээлбэл та спорт хувцас зардаг бол sport.upay.mn гэж бүртгүүлээд өөрийн цахим хуудсаа нээж болно гэсэн үг юм. Сайтын загвар дизайнаа хүссэнээрээ солих эрх чөлөөтэй, нэгдсэн идэвхжүүлэлт реклам сурталчилгаатай, найдвартай ажиллагаатай, хязгааргүй бараа бүтээгдэхүүн тавих боломжтой. 1 000 000 хүнтэй худалдааны орчинд та лангуугаа нээх гэх мэт маш олон боломжийг та бүхэндээ олгож байгаа юм.
-Онлайн худалдааны сайтжуулах аянд хэрхэн хамрагдах вэ?
-Та WNM компанийн борлуулалтын албаны менежерүүдтэй гэрээ хийж сарын суурь хураамжаа төлөх хэрэгтэй бөгөөд танд сайтаа идэвхжүүлж бүртгүүлэх код ирэх юм. Энэ кодыгwww.upay.mn сайтад бүртгүүлж өөрийн дэлгүүрээ идэвхжүүлнэ. Аяны хүрээнд Сарын хураамж 10 000₮ энэ хугацаанд хийгдсэн гэрээ өөрийн хүсэлтээр цуцалтал үнэ, болон бусад боломжууд өөрчлөгдөхгүй. Тэгэхээр бизнес эрхлэгч та бүхэнд яг одоо боломж байна гэж хэлмээр байна.
-Аяны хүрээнд хамрагдсан хүмүүс сарын хураамжаа 10 000₮ болгож тогтмол давуу тал эдлэнэ гэж ойлгож болох уу?
-Тиймээ, үнэ аяны хүрээнд сард 10 000₮, харин аян дуусаад сарын 100 000₮ төлбөртэй гэж ойлгож болно. Харин аян дуусаад ч аяны хүрээнд хамрагдсан хэрэглэгчийн сарын 10 000₮ хураамж насан туршид нь өөрчлөгдөхгүй гэж ойлгож болно. Одоо лангууны түрээс 600 000₮ үнэтэй байдаг, вэб сайт хийлгэхэд 500 000₮ - 10 000 000₮ үнэтэй байдаг бол энэ бүхнийг та 10 000₮ төлөөд авах боломж бүрдэж байна.
-Аяны үргэлжлэх хугацааг тодруулбал?
-Хамгийн гол зүйл нь аян маань НЭГ САРД НЭГ БОЛОМЖ гэсэн уриатай учраас сар бүр хэрэглэгчдэд зориулсан сургалт семинар, уулзалт өдөрлөг, буяны арга хэмжээ, www.upay.mnхэрэглэгчдэд зориулсан үнэ төлбөргүй үзэсгэлэн арга хэмжээ зохион байгуулах гээд маш их боломжууд бий. Бид 10 000₮ төлөөд худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэх, бизнесээ өргөжүүлэх боломжийг та бүхэндээ олгож байна. Аян гурван сарын хугацаатай үргэлжилнэ.
-Сонирхож буй иргэд яаж холбогдох вэ?
-Support@upay.mn хаяг руу имэйл бичихээс гадна 8811513, 88015157 дугааруудаас мэдээлэл авч болно.

Сэтгэгдэл (0)