Нэг сартай нярайг уйллаа хэмээн нэг цаг шахам хөлдөөгчинд хийжээ
- 2013-06-04
- Дэлхий
- 0
АНУ-ын Такома хотын шүүх уйллаа гэсэн шалтгаанаар төрөөд сар гаран болж байгаа бяцхан охиноо хөлдөөгчинд хийн, өөрөө унтаад өгсөн эцгийн хэргийг шалгаж байна. 25 настай Тайлер Жеймс Дойч гэгч энэ эр хүүхдэд харгис хэрцгий хандсан, хүчирхийлэл үйлдсэн зэрэг хэрэгт буруутгагдаад байгаа ч хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Хэрэв түүнийг батлан даалтад гаргахаар бол сая долларын барьцаа төлөхийг шүүхээс тогтоосон байна. Тайлер охиноо уйлаад байхаар нь хөлдөөгчинд хийчихээд өөрөө унтаад өгсөн талаар прокурор Марк Линдквист шүүх хурал дээр ярьсан юм. Харин цагийн дараа тэр сэрээд охиныг хөлдөөгчнөөс гаргажээ. Яг энэ үед хүүхдийн эх гаднаас орж ирж таарсан байна. Прокурорууд хүүхдийн биеийн хэм 29 градус болтлоо унасан байсан гээд хөлдөөгчний температур хасах 10 градус зааж байсан талаар ярьжээ. Мөрдлөгийн явцад шүүх эмнэлгийн эмч нар охины гар, хөл хугарсан, мөн толгойдоо гэмтэл авсан байхыг илрүүлжээ. Хэдийгээр маш олон гэмтэл бэртэл авч, дээр нь хөлдөх шахсан ч ертөнцөд хүн болж мэндлээд зургаахан долоо хонож байгаа бяцхан охин ус уух хувьтай байжээ. Хэрэв Тайлер буруутай нь тогтоогдвол үлдсэн амьдралаа торны цаана өнгөрөөх гэнэ. Охины эх, 22 настай бүсгүй шүүх хурлын эхний сонсгол дээр ирээгүй аж. Тэрээр охиноо эцэгт нь итгэж үлдээдэггүй байсан бөгөөд анх удаа орхиод гараад ирэхэд л энэ явдал болсон гэнэ. Гэртээ орж ирмэгцээ бүсгүй ердөө живхнээс өөр зүйлгүй охиноо Тайлер хөлдөөгчнөөс гаргаж байхыг олж харсан гэнэ. Ингээд л 1,5 сартай охин нь бүтэн цагийн турш мөстай ууттай хамт хөлдөөгчинд байсныг мэдсэн байна. Бүсгүй шууд 911 дуудах гэтэл Тайлер саад хийсэн тул охиноо авч зугтан, хөршийнхөөсөө тусламж дуудсан байна. Охины эхэд Тайлер уйлаад байхаар нь хөлдөөгчинд хийсэн гэж хэлсэн ч цагдаа нар ирэхэд огт өөр зүйл яриад сууж байжээ. Тэрээр шөнөжингөө цурам хийлгүй ажиллаж үхтлээ ядарсан тул унтаад өгсөн.Нэг сэрсэн охин нь алга байсан. Яагаад хөлдөөгчинд орчихсоныг ёстой чөтгөр бүү мэд гэжээ. Харин цагдаа нар түүнийг охиноо уйлахыг нь болиулах гэж зориуд хөлдөөгчин дотор хийсэн гэж үзэж байна. Эмч нар охины биеийн байдал удахгүй дээрдэнэ гэсэн сайхан мэдээ дуулгасан бөгөөд харин хатуу сэтгэлт эцгийг нь ирэх долоо хоногт шүүх юм байна.

Сэтгэгдэл (3)
jj (49.0.197.133)
iim humuusiig zugeer l shoron ruu n ilgeeh heregtei. ter huuhdee tsonhnoos shidsen mongol huuhniig j bas
arai l (202.55.191.35)
tsu2 arai l mal shaasan yaaj hvvhdig holdoogchind hiih zvrh zorig gardag bnaa ymtai l bh
eooe (122.201.18.2)
teneg novshuud ih bhiimaa uhsenee hiij huhedtei boldog bnaa itgemeergui avir garah ym hamag ymaa oortn daatgad az jargal bolj horvood mendelj bgaa huhedig teneg durak chadahgui bol uhsenee hij ecegn boldog bn