ХАКЕРЧИД жагсагчдыг дэмжив


Туркт Засгийн газрынхаа бодлогыг эсэргүүцэн жагсч буй иргэдийг хакерчид дэмжиж тус улсын Засгийн газрын цахим хуудсуудад халджээ. Халдлагыг “Anonymous” хэмээх олон улсыг хамарсан хакерчдын бүлэг үйлдсэн байна. “Anonymous”-ийнхон Туркийн Ерөнхийлөгч Абдулла Гуль, Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган, эрх баригч Шударга ёс, ардчиллын намын болон хэвлэл мэдээллийн зарим цахим хуудсуудад цуврал кибер дайралт хийж, үйл ажиллагааг нь зогсоожээ. Одоогийн байдлаар Туркийн 67 хотод 230 гаруй бослого өрнөж байгаа ч бүгд Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган болон түүний эрх баригч намыг огцрохыг шаардсан нэг зорилго өвөртөлжээ. Туркийн хамгийн том хот Стамбулаас гаралтай энэ бослого хотын төвд орших “Гези” хэмээх цэцэрлэгт хүрээлэнгийн оронд барилга барих гэснээс үүджээ. Туркийн Дотоод хэргийн сайд Муаммар Гулерийн хэлснээр, улс даяар өрнөсөн дээрх бослогод оролцогчдоос 1700 гаруйг нь баривчилсан байна. Мөн бослогын улмаас 58 жагсагч, 115 цагдаа бэртэж гэмтжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • №-" (103.11.192.34)

    2013-06-04

    ямар ч сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй юмуу хаашаа юмбэ мэдрэл муутай хакерчид гэж юу байдаг юмбэ