”Окинава арал” хэнийх вэ?


Хятадын төрийн эзэмшлийн Ардын өдөр тутмын сонинд өнгөрөгч сард Японы өмнө зүгийн Окинава арлыг Бээжинд шилжүүлэх тухай дурдсан хоёр ч материал нийтлэгдсэнтэй холбогдуулан Хятадын Ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын дэд дарга, дэслэгч генерал Ци Зяньго “Хятад Улс Окинава арлын асуудлаар Япон Улстай маргахгүй” гэж мэдээллээ. Ардын өдөр тутмын сонины нийтэлсэн материалын дараа тус улсын зарим сонин шинжлэх ухааны академиудаас энэ талаар лавлаж, цөөнгүй материал бэлтгэж, энэ нь ч хүмүүст хүрчээ. Сонинуудад мэдээлснээр, Окинава арлыг XIX зуунд Японд алдахаас өмнө Хятадын эзэнт гүрнүүд харьяат газар нутгаараа ашиглаж иржээ. Харин одоо энэ арал дээр АНУ-ын 50 мянга гаруй хүнтэй цэргийн бааз байрлаж байгаа юм. Ямартай ч Хятадын Ардын чөлөөлөх армийн ерөнхий штабын дэд дарга Ци Зяньго “Хятад Улс Окинавагийн эзэмшлийн асуудлаархи Японтой маргахгүй байр сууриа өөрчлөхгүй” гэж мэдэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)