Үл мэдэгдэх хөлөг үү, сүүлт од уу

Мексикийн төрийн  телевизийн Televisa суваг тус улсын Попокапетль галт уулын тогооны дээгүүр үл мэдэгдэх нисдэг биет нисч байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн байна. Үргэлж буцалж байдаг энэ галт уул харийнхныг угтаж авах газар болсон нь хүмүүсийн сонирхлыг илүүтэй татжээ. Дүрс галт уулын идэвхжлийг судлахаар байрлуулсан камерт буусныг нь шууд дамжуулсан юм байна. Зарим судлаач энэ дүрсийг үзээд үл мэдэгдэх нисдэг биет биш харин сүүлт од байна гэжээ.
Энэ галт уулын орчим харийн хөлөг нэг биш удаа үзэгдэж байсан юм. 2012 оны аравдугаар сард яг энд томоохон үл мэдэгдэх нисдэг биет харагдсаны урт нь мянга орчим метр байсан бол өргөн нь 200 метр байсан гэдэг юм.
Ер нь Мексикт байсхийгээд л үл ойлгогдох биет  харагддаг, зөвхөн 2004 онд гэхэд л 11 удаагийн ийм дүрсийг дүрс бичлэгт буулган авсан байдаг юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)