Роналдогийн биеийн өндөр яг 185 см, толгойны тойрог 58.5 см, мөрний өргөн 46 см

Реал-Мадридын хагас хамгаалагч Криштиан Рональдог Мадридын лааны тосон үзмэрийн музейн ажилчид тавхайнаас нь тархи хүртэл хэмжжээ. Мэдээж, энэхүү хэмжилтийг үндэслэн тооны бодит мэт лааны тосон хувилбарыг урлах юм байна. Роналдогийн биеийн өндөр яг 185 см, толгойны тойрог 58.5 см, мөрний өргөн 46 см байсан гэнэ. Мөн нэрт хөлбөмбөгчийн дүр төрхийг бүрэн гаргахын тулд хөмсөгний өргөнийг хүртэл нарийн хэмжиж авчээ. Хэмжээ өгөх гэж зогсохдоо Роналдо яг л лаа тоосон баримал шиг харагдаж байсан гэж Их Британийн хэвлэлүүд егөөдсөн байна.





  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ХХХ (122.201.18.28)

    2013-06-05

    хамаатай хүндээ хамаатай...

  • Johnny (124.158.92.58)

    2013-06-05

    hend hamatai yum