Цахим ертөнц буюу интернэтээс иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч магадгүй

Туркийн томоохон хотуудад Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Өчигдөр үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон жагсаал цуглаанд идэвхтэй оролцсон бөгөөд төрийн болон хэд хэдэн томоохон үйлдвэрүүд ажил хаяжээ.
Туркийн залуус жагсаал цуглааны тухай зураг, мэдээллээ “Facebook”, “Twitter” гэх мэт интернэтийн сувгуудаар дэлхий нийтэд цацаж байгаа. Гэвч олон улсын хэвлэлүүд Тайип Эрдоган тэргүүтэй эрх баригчдыг интернэтийг хаах шийдвэр гаргаж магадгүй гэжээ. Хэрэв интернэтийг хаавал эсэргүүцлийн хөдөлгөөн улам идэвхжиж болзошгүй юм. Цагдаа, тусгай албаныхан жагсагчдыг тараахын тулд руу нулимс асгаруулагч хий, усан буунаас өөр зүйл ашиглаагүй гэж хууль сахиулах байгууллагын удирдлагууд мэдэгдэв. ВВС-ийн мэдээлснээр Туркийн засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөний улмаас одоогийн байдлаар хоёр хүн амиа алдаж, 170 гаруй хүн шархдаж, цагдаа нар 2000 гаруй хүнийг баривчилжээ. Эрх баригчдын эсрэг жагсаалын төв нь Истамбул хотын Таксим талбай болоод байгаа юм. Тэнд цагдаа нар жагсагчдыг хүчирхийлэл үйлдэхийг завдвал баривчлах тушаалтай байгаа гэнэ. Дэд ерөнхий сайд Бүлент Аринч “Жагсагчдын дунд үймээн дэгдээх сонирхолтой бүлэглэлүүд байхыг үгүйсгэхгүй байна. Иргэд тэднээс болгоомжлох ёстой. Жагсаал цуглаан хийх эрх иргэдэд бий” гэжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • anxaa (103.11.194.58)

    2013-06-05

    http://www.youtube.com/watch?v=Wz5qBvqhi4Q