Хэдэн сар гаж донтоны хорионд байсан 15 настай охиныг аварчээ



Курск хотын цагдаагийнхан хэдэн сар гаж донтонд олзлогдож байсан 15 настай охиныг чөлөөлсөн байна. Энэ хугацаанд түүнийг гинжээр бэхлэн, гэртээ хүчээр байлгаж байсан аж. Тусгайгийн ажилтнуудын тусламжтайгаар уг охиныг чөлөөлөх ажиллагааг явуулжээ. Гэмт этгээдийн гэрт хамсаатнууд нь байж болох, мөн уг этгээд эсэргүүцэл үзүүлэх магадлалтай байсан тул цагдаа нар тусгайгийнхны тусламжийг авсан байна. Охиныг хотын захын нэгэн байшинд олсон аж. Тэрээр маш их турж эцэн, нүүр царай нь эрэмдэглэгдсэн байжээ. Гаж донтон түүнд хоол унд гэхээр юм бараг өгөхгүй, өдөр бүр хүчирхийлэн, зодож нүддэг байсан хэмээн охин цагдаагийнханд мэдүүлсэн байна. Жишээ нь, дөрөвдүгээр сард гаж донтон эр өөрийн сексийн хэрэгцээгээ хангахын тулд охины гар хөлийг олсоор хүлж байгаад, төмөр сэрээ гал дээр халаан, нүүр биеийг нь түлжээ. Баривчлагдсан уг гэмт этгээд нь Украинаас гаралтай, 49 настай эр бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр хохирогч охинтой бараг хамаатан бололтой.   Суллагдсан охинд аюул занал учирч болзошгүй байгаа тул түүнийг хамгаалалтанд аваад байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)