
Хүннү гүрэн байгуу лагдсаны 2222 жилийн ойд зориулж, 128 сур харваачийн халз харваа энэ сарын 9-нд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд болох гэж байна. Энэхүү халз тулааныг Монголын үндэсний сурын харваан “Есүнхэй” мэргэн холбооныхон зохион байгуулж байгаа бөгөөд МҮОНТ, ТВ9 телевиз шууд дамжуулж үзэгч олонд толилуулах аж. Халз тулааныг зохион байгуулах болсны учир нь залуучуудад сурын спортын талаар ойлголттой болгох, энэ спортыг сонирхож хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. Хот, хөдөөгийн шилдэг харваачдаас түрүүлсэн эрхий мэргэнийг нэг сая төгрөгөөр шагнаж, мэргэний цолыг дуудах юм. Мөн даваа болгон өөрийн гэсэн шагналтай юм. Монголын үндэсний сурын харваан “Есүнхэй” мэргэн холбооны зохион байгуулж буй тэмцээний нэгэн онцлог нь зөвхөн эрчүүд оролцох эрхтэй юм. Юуны учир халз тулаан гэж нэрлэсэн бэ гэхээр сур харваачид хоёр, хоёроороо учраа тулж, найман сум харвах юм. Хэн илүү оноо авсан нь түрүүлж дараа дараачийн харваачидтай халз тулан харвадаг байна. Дашрамд сонирхуулахад, Чингис хаан 1225 онд Сартуул улсыг дайлаар мордож яваад цэрэг морьдоо амрааж, наадам хийжээ. Уг наадамд Есүнхэй мэргэн 335 алд газар харваж байгаа оносонд Чингис хаан бахархаж, 1226 онд Өргөнө мөрний хөндийд түүнд зориулан хөшөө босгож байсан түүхтэй ажээ. Өөрөөр хэлбэл, нум сум харваачдад зорилуж босгосон дэлхийн анхны хөшөө юм. Энэхүү хөшөө нь одоогоор Санкт-Петербургийн музейд хадгалагддаг байна. Тус холбооны нэр энэхүү түүхээс үүдэлтэй юм.
Сэтгэгдэл (0)