
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнгөрөгч 4-ний өдөр Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 65, Ким Ил Суны Монгол Улсад айлчилсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөснөө мэдэгджээ. Монгол Улс БНАСАУ 1948 оны арвадугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон бол Хойд Солонгос улсыг үндэслэгч, өнөөгийн удирдагч Ким Жон Уны өвөө Ким Ил Сун хамгийн сүүлд буюу 1988 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 1-нд манай оронд албан ёсны айлчлал хийжээ. Тиймээс энэ сарын 28- нд Ким Ил Суны айлчилсны 25 жилийн ойн баяр эхлэх бололтой. Дашрамд дурдахад, Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Азийн хэлтсийн захирал Ким Мён Гилээр ахлуулсан Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгчид Монголын Улсын зохион байгуулсан “Дэлхийн байгаль орчны өдөр”- ийн зарим арга хэмжээнд оролцохоор манай оронд иржээ.
Сэтгэгдэл (2)
" (202.179.11.58)
энэ МАНы санаа юу
(202.179.8.90)
2 solongos asuudaltai bga ued iim yum hamaagui yrij bolj bga yumuu ulsaa hamaagui asuudald oruulchiv da ene medeelliin hariutslagiig hen huleehuu