Хагас нүцгэн эмэгтэйчүүд Тунисын элчингийн гадаа жагслаа
- 2013-06-06
- Дэлхий
- 0
Тунист өнгөт хувьсгалын дараа исламын чиг баримжаатай эрх баригчид эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулах талаар тун хангалтгүй ажиллаж байгаа. Өнгөрсөн сард үүнийг эсэргүүцэж, Паулини Хилльер, Маргуэрит Стөрн, Жосефина Маркман гэх бүсгүйчүүд парламентын ордны гадаа цээжээ нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Гэвч тэднийг баривчилж хуулийн хариуцлага оногдуулахаар болсон билээ. Эл явдлыг эсэргүүцэж Европын феминист бүлэглэлийн төлөөлөгч эмэгтэйчүүд өчигдөр Парис дахь Тунисийн Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл (0)