Ан Сан Су ерөнхийлөгч болохыг хүслээ

Мьянмарын ардчиллын төлөөх зүтгэлтэн, Нобелийн энхтайвны шагналт Аун Сан Су Чи улсынхаа төрийн тэргүүн болох хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ.Тэрээр Мьянмарт болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр энэ тухайгаа зарласан байна. Аун Сан Су Чи хэлэхдээ “Ерөнхийлөгч болохыг хүсэхгүй байна гэвэл худлаа жүжиглэсэн болно. Үнэнийг хэлэхэд би Ерөнийлөгчийн сонгууль нэр дэвшихийг хүсч байна” гэжээ. Тэрээр төрийн тэргүүн болохыг хүсч байгаа шалтгаанаа сүүлийн хэдэн жилд яригдах болсон, ардчилал, реформыг жирийн ард иргэдийн амьдралд мэдрүүлэх гэсэн зорилготой хэмэн тайлбарлажээ. Хэдийгээр Мьянмарт шилжилт өөрчлөлтийн үе ирсэн гэх боловч 2010 оноос хойш хүмүүсийн амьдралд бодитой гарсан өөрчлөлт юу ч байхгүй гэж тэрээр ярьж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)