Сэтгүүлчдийн одонгоор нэхэн шагнажээ

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес агсныг тус улсын сэтгүүлчдийн байгууллагын үндэсний шагналаар нэхэн шагнажээ гэж Associated Press агентлаг мэдээлсэн байна. Түүнийг шагнасан тухай тэмдэглэлд ерөнхийлөгч асан “Бүх дэлхийг үгээрээ дагуулсан”, “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн худал мэдээллийн эсрэг тууштай тэмцсэн” гэсэн байна. АП агентлагийн тэмдэглэснээр бол Чавесыг ийн шагнасан нь Венесуэлд зарим нэгний эсэргүүцэлтэй тулгарч байна. Чавесыг амь сэрүүн ахуйд хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна гэж нэг биш удаа шүүмжилж байсан юм. Венесуэлийн ерөнхийлөгчөөр 14 жил ажилласан Уго Чавес энэ оны гуравдугаар сарын 5-нд нас нөгцсөн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)