Өмнөд Умард хоёр утсан холбоогоо сэргээлээ


Өмнөд Солонгос Кайсон үйлдвэрлэлийн бүсийг дахин нээх тухай хэлэлцээ хийхийг зөвшөөрсний хариуд Хойд Солонгос Улаан загалмайн зориулалт бүхий утсан холбоогоо сэргээхээр болжээ. Пхеньян баасан гаргийн өглөө өнгөрсөн гуравдугаар сард тасалсан Өмнөдийн утсан холбоог нээнэ хэмээн мэдэгдсэн байна. Улаан загалмайн холбоог орон нутгийн цагаар баасан гаргийн 14:00 цагт нээх аж. Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Хойд Солонгос нь хоёр Солонгосыг холбогдог цэргийн утсан холбоог ч мөн тасалсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)