
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалын төлөө өрсөлдөхөөр зургаан хүн нэрээ дэвшүүлжээ. Энэ албан тушаалд Украйн улсаас Сергей Бубка, Германаас Томас Бах, Сингапурын Нг Сер Мианг, Тайвань улсын Чин Куо Ву, Пуэтро-Рикогоос Ричард Кэррион болон Швейцариас Денис Освальд нар нэрээ дэвшүүлсэн байна. ОУОХ-ны тэргүүнийг сонгох сонгууль нь ирэх есдүгээр 10-нд Буэнос-Айрест болох 125 орны оролцсон нэгдсэн чуулганы үеэр явагдах юм. ОУОХ-ны тэргүүний сонгуульд нэр дэвшигчид нь Лозаннд долдугаар сарын 3, 4-нд болох ээлжит бус чуулганд өөрсдийн мөрийн хөтөлбөрийг өргөн барьж хорооны гмшүүд болон нийтэд танилцуулах юм. Одоогийн ерөнхийлөгч Жак Рогге нь энэ албан тушаалд 2002 оноос ажиллаж байгаа юм
Сэтгэгдэл (0)