Гадаадын иргэдийг интерэнт ашиглан тагнадаг байжээ

АНУ-ын эрх баригчид тусгай программ ашиглан, интернэтийг хянадаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэд үүнийгээ терроризмтой хийх тэмцэлд ашиглаж байгаа юм хэмээжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанд өндөр албан тушаал хашдаг нэгэн эрхэм “Энэ хөтөлбөрийн хүрээнд цуглуулсан мэдээлэл нь тагнуулын албадын хамгийн чухал, үнэ цэнэтэй мэдээлэлд тооцогддог. Түүнийг бид үндэстнээ хамгаалахын тулд ашигладаг” хэмээн мэдэгдсэн байна. Тус программын тусламжтайгаар АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба болон Холбооны мөрдөх товчоо дэлхийд томоохонд тооцогдох "Microsoft", "Yahoo", "Google", "Facebook", "Skype", "YouTube", "Apple" зэрэг IT компаниудын серверт шууд нэвтэрдэг юм байна. Тэгэхээр АНУ-ын тагнуулын ажилтнууд хүмүүсийн дээрх сайтуудад тавьсан бүх мэдээлэл тэр байтугай хувийн захидал, чатуудыг ч чөлөөтэй уншиж суудаг болж таарах нь. Тагнуулын албадууд дээрх компаниудтай байгуулсан нууц гэрээний дагуу энэ үйл ажиллагааг явуулдаг ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Bachka (122.201.18.181)

    2013-06-17

    Medehgui dee

  • нээлттэй шударга амьдр***** (114.29.41.139)

    2013-06-09

    зөв.

  • kk (125.35.87.18)

    2013-06-09

    Mongold ch ene argiig heregledeg baih o. Utas lav bainga chagnaatai baidagiig bugd medne

  • kkk (202.21.106.170)

    2013-06-09

    энэ шинэ мэдээлэл биш шүү дээ.