Бяцхан охиныг жолоодлогоо алдсан автомашинаас аварчээ

АНУ-ын Охайо мужийн Уэст Честер хотын нэгэн зоогийн газарт байрлуулсан ажиглалтын камерууд тун эмгэнэлтэй зам тээврийн ослыг бүртгэж авсан байна. Тэндхийн оршин суугч 36 настай Анжела Вайнны бие гэнэт муудсан тул бүсгүй машинаа жолоодож чадахаа больсон гэнэ. Тээврийн хэрэгсэл хурдаа хасалгүй замаас хазайгаад дэргэд байх цайны газрын шилэн ханыг юу ч үгүй яйруулжээ.Бичлэг дээр энэ явдал болохоос нэгхэн хормын өмнө цайны газар дотор байсан жаахан охин үүд рүү алхсан нь харагдана. Түүний өмнө явж байсан зөөгч эмэгтэй шилэн хана бут үсрэнгүүт маш хурдан хариу үйлдэл хийж охиныг холдуулжээ. Бүсгүй хоолны тавиураа шидээд өөрийн биеэр айж сандарсан охиныг халхлан тэвэрч аваад гүйн оджээ. Энэ ослын улмаас зургаан хүн бэртэж гэмтжээ.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)