
АНУ-ын засаг захиргаа Иран Улс болон
Ливаны “Хезболла” бүлгийг Сирид оруулсан
цэргүүдээ нэн даруй татахыг шаардлаа.
Тегераны эрх баригчид болон “Хезболла”-гийн
толгойлогчид Сирийн удирдагч Башар аль-
Ассадыг дэмжиж, хамтран ажилладаг бөгөөд
түүний сөрөг хүчнийхэнтэй хийж буй дайнд
дэмжлэг үзүүлэхээр өөрийн дайчаа илгээсэн
юм. Үүнийг Сирийн сөрөг хүчнийхэн баталж,
Иран, “Хезболла”-гийн дайчид түвэг удаж
буйг дуулгажээ. ОХУ, Хятадын бойкотын дагуу
олон улс Сирид цэрэг гаднын цэрэг оруулахгүй
байхаар болж, хүчирхийллийг гаднаас
ажиглахаар тогтсон. Харин Иран, “Хезболла”
үүнийг зөрчиж, Сирид гадаадын цэргүүд
нэвтэрсэн юм.
Сэтгэгдэл (0)