“Тэрслүү үзэлт” Лю Сяобогийн хамаатан эмэгтэйд 11 жилийн ял оноожээ


Хятадын шүүх Нобелийн шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, “тэрслүү үзэлт” Лю Сяобогийн хамаатан эмэгтэйд засгийн газрын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэргээр 11 жилийн ял өгчээ. Их сургуулийн багш, профессор  Лю Сяобо 2010 онд  шоронд байхдаа Нобелийн шагнал хүртэж байв. Хятадын засгийн газар шагналыг хүчтэй эсэргүүцэж Хятад дахь Норвегийн Элчин сайдын яаманд нот илгээж байсан юм. Түүний эхнэр одоо хүртэл гэрийн хорионд байгаа аж. Лю Сяобо Хятадын засгийн газар гэр бүлийнх нь эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авч байна гэж мэдэгджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)