Төмөр замын дарга асаныг авилгын хэргээр шүүж байна


Хятадын Төмөр замын дарга асан Лю Жи Цюнийг шүүх хурал өнөөдөр эхэллээ. 1986-2011 онд Төмөр замын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, нийтдээ 64.6 сая юанийн авлига авсан хэргээр түүнийг шүүж байгаа юм. "Албан тушаалаа ашиглан Лю Жи Цюнь 11 хүнээс авлига авсан нь тогтоогдсон. Тэрээр Төмөр замын барилга, бүтээн байгуулалтын төслүүдийг дэмжих замаар авлига авч байжээ" хэмээн мэдэгдээд байна.  2011 оны хоёрдугаар сард тэрээр ажлын сахилга бат алдсан тул халагдсан ажээ. Түүний халагдсны дараахан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)