Өнгөрөгч бямба гаригт
АНУ-ын нийслэл Вашингтон
хотын төрийн ордон /Капитол/-ы өмнөх зүлгэн
талбай хиймэл яснуудад
дарагдав. Учир нь тус улсын
төрийн бус байгууллага болон
хүний эрхийн байгууллагын
ажилтан, идэвхтэнүүд эрх
баригчдыг дэлхий дахинд болж
буй үй олноор хөнөөх гэмт
хэрэгтэй тэмцэхэд анхаарлаа
хандуулахыг уриалж, ийнхүү
цаас болон шавраар хүний
хиймэл яс урлаж, талбайд
тавьжээ. “Сая сая яс” хэмээх
энэхүү арга
х э м ж э э г
з о х и о н
байгуулагчдын
нэг Наоми
Н а т а л и
с э т г ү ү л ч д эд
“Бид Африк,
О й р х и
Д о р н о д ы н
орнуудад гарч буй хоморголон
устгах явдалтай тэмцсээр
ирсэн.
Хойшид ч тэмцэх болно.
Засгийн газрыг бидний энэ
ажилд дэмжлэг үзүүлэхийг
уриалж байна. Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнд 118 сая
260 яс байна. Үүнийг өнгөрсөн
гурван жилийн хугацаанд 125
мянга гаруй оюутан урласан.
Үзүүлэнг зургадугаар сарын
10-нд хураана” гэж хэлжээ
Сэтгэгдэл (0)