Дэлхийн хамгийн хурдан хүн гүйцэгджээ


Олимп, дэлхийн рекорд эзэмшигч дэлхийн хамгийн хурдан хүн Усайн Болт Италийн Ром хотноо болсон “Diamond League” тэмцээнд Жастин Гейтлинд гүйцэгдэж, хоёрдугаар байр эзэлжээ. Ямайкийн алдарт тамирчин маань АНУ-ын тамирчин Жастин Гейтлинээс 0.01 секундын дараа буюу 9.4 секундэд барианд орсон байна. Тэрбээр Катар болон Орегонд зохион байгуулагдсан томоохон тэмцээнүүдэд бэртлийн улмаас оролцож чадаагүй байсан бөгөөд Ромын тэмцээн нь энэ оны эхний гараа болжээ. Усайн Болт он гарсаар эхний тэмцээндээ ийнхүү амжилт муутай байгаадаа багагүй бухимдаж байгаа гэнэ. Болт BBC-д өгсөн ярилцлагадаа “Би гараанаас гарахдаа өөрийн хүссэнээрээ амжилттай гарсан. Гэхдээ тав дахь алхам дээрээ бага зэрэг бүдэрснээс болоод түрүүлж чадсангүй” гэжээ. Мөн тэрбээр “Миний хөл минийх биш юм шиг санагдаад байна. Би илүү их хүчний бэлтгэл хийхгүй бол болохгүй нь. Хэвийн байдалдаа орохын тулд надад цаг хугацаа хэрэгтэй байна” хэмээсэн байна. Харин Жастин Гейтлин BBС-д өгсөн ярилцлагадаа “Миний уралдааны стратеги бол би хэнтэй уралдаж байгаа нь чухал биш хэмээн бодсон явдал. Болт бол гайхалтай сайн тамирчин, гайхалтай аварга” хэмээжээ.






  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • balai (202.55.191.35)

    2013-06-11

    *****

  • baba (202.9.47.132)

    2013-06-11

    baga show-d daa BOLT

  • a***** (122.201.18.223)

    2013-06-11

    hutsaaa tulgaa chi whaha

  • tulga (122.201.18.157)

    2013-06-11

    ug n bol 9.94 l duu. 9.4 guisen hun odoohondoo delhii deer alga l bn shuu