Зүүн бугуйгүй бүсгүй мужийн миссээр тодров

Америкийн Айова мужийн гоо бүсгүйн уралдаанд төрөлхийн зүүн бугуйгүй бүсгүй Николь Келли түрүүлжээ. 23 настай Николь Келлигээс өмнө Америкийн гоо бүсгүйн уралдааны түүхэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс 1994 онд дүлий Хизер Уайтстоун оролцож байжээ. “Хэрвээ жилийн өмнө намайг мужийнхаа гоо бүсгүйгээр шалгарна гэж хэлсэн бол би итгэхгүй байсан” гэж Николь өгүүлсэн байна. Хэдийгээр Келли төрөлхийн зүүн гаргүй ч гэсэн бэйсбол тоглох, бүжиглэх их дуртай аж. Мөн тэрбээр Небраскагийн их сургуульд суралцаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах талаар ажиллахыг хүсдэг байна. Николь мужийнхаа гоо бүсгүйгээр шалгарсан болохоор ирэх есдүгээр сард Америкийн гоо бүсгүйн уралдаанд оролцох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)