Жозе Моуриньо “Челси” клубт эргэн ирлээ

Оросын тэрбумтан Роман Абрамовичийн “Челси” клуб португал дасгалжуулагч Жозе Моуриньог албан ёсоор танилцууллаа. Цэнхрүүдийг удирдан хоёр улирал дараалан Премьер лигт түрүүлж байсан Моуриньо “Би жаргалтай хүн” гэж сэтгүүлчдэд хэлжээ. Есөн жилийн өмнө Моуриньо сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Би онцгой нэгэн” гэж хэлсэн нь шуугиан тарьж байсан түүхтэй. Моуриньогийн удирдлага дор “Челси” нэг улиралд 95 оноо авч, дөнгөж 15 гоол алдсан гайхалтай үзүүлэлтийн эзэн болж байлаа. 2007 оны есдүгээр сард “Челси” клубийг орхисон 50 настай дасгалжуулагч дахин Лондон хотод ирсэндээ сэтгэл хангалуун байгаа аж. Тэрбээр “Челси” клуб намайг халаагүй. Би Роман Абрамовичтой зөвшилцсөний үндсэн дээр гэрээгээ цуцалсан. Абрамович бид хоёр одоо ч гэсэн сайн харилцаатай байгаа” гэж Моуриньо мэдэгджээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)