Английн Супер цомын тоглолтын товыг зарлалаа
- 2013-06-12
- Спорт
- 0
Английн хөлбөмбөгийн холбоо Супер цомын
тоглолтын товыг тогтжээ. Супер цомд энэ удаад
Английн аварга “Манчестер Юнайтед” Цомын
аварга “Уиган”-тай тоглох юм. Тоглолтыг ирэх
наймдугаар сарын 11-нд алдарт “Уэмбли”-д
товлосон юм. Энэ нь Дэвид Мойесийн хувьд
“Манчестер Юнайтед”-ыг удирдаж буй анхны
албан ёсны тоглолт болох юм. Мөн Роберто
Мартинес “Эвертон” руу одсон тул “Уиган”-ы
шинэ дасгалжуулагчийн хувьд ч албан ёсны
анхны тоглолт нь юм. Тоглолт Улаанбаатарын
цагаар 21.00 цагт эхлэх бөгөөд “Улаан
чөтгөрүүд”-ийн 35 мянга, “Уиган”-ы 15 мянган
хөгжөөн дэмжигчид тасалбар олгох аж.
Тэд Челситэй хэрхэн голлын мөндөр буулгалцаж байсныг эргэн нэг харая
Тэд Челситэй хэрхэн голлын мөндөр буулгалцаж байсныг эргэн нэг харая

Сэтгэгдэл (0)