ХААН Банкинд даатгал хийлгэх боломжтой боллоо
- 2013-06-12
- Үнэн
- 0

Түүнчлэн харилцагчиддаа даатгалын зуучлалын үйлчилгээг таниулах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор ХААН Банкны дээр дурдсан 6 салбарт энэ сарын 11-14 өдрүүдэд хамтын гэрээ байгуулсан “Монгол даатгал”, “Мандал Женерал даатгал”, “Ард” даатгал, “Практикал” даатгалын компаниудтай хамтран нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.
Харилцагч, иргэд та бүхэн эдгээр салбаруудад ирсэнээр хөдлөх, үл хөдлөх хөрөнгө болон жолоочийн хариуцлагын даатгалд буюу иргэдийн хамгийн түгээмэл хийлгэдэг 3 үндсэн төрлийн даатгалд хамрагдаж болох юм.
ХААН Банк цаашдаа Монгол орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан даатгалын үйлчилгээг хүргэхийг эрмэлзэн бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл (0)