
Мэргэжлийн боксийн хүнд жингийн дэлхийн аварга асан Америкийн иргэн Жеймс Пейжийг сүүлийн гурван сард 8 банк дээрэмдсэн хэрэгт сэжиглэн Калифорни муж улсын Окленд хотод саатуулжээ.Тамирчныгнэг хэрэгт сэжиглэн, урьдчилан хорих газарт хорьсныг интернэтийн “Boxingscene” сайтад мэдээлсэн байна. Цагдаагийн байгууллагынхны хэлснээр, 42 настай Пейж 2013 оны гуравдугаар сарын 6-нд хэд хэдэн удаа дээрэм хийж эхлэжээ. Урт ханцуй болон босоо захтай цамц өмсөн банк дээрэмддэг маягаар нь цагдаа нар түүнд “Товчтой дээрэмчин” гэдэг хоч өгсөн аж. 2001 оны арванхоёрдугаар сард Атланта хотын “Bank of America” банк дээрэмдэн, 11 жилийн ял эдлээд, 2012 суллагджээ. Тэрээр мэргэжлийн боксийн рингэнд 2012 оны арваннэгдүгээр сард дахин гарч, Азербайжаны Рахман Юсубовтай өрсөлдөн, хоёр дахь үедээ ялагдсан байна. Пейж 1998 онд оросын Андрей Пестряевыг ялснаар Дэлхийн боксын холбооны 66,7 хүртлэх килограммын жинд дэлхийн аварга болжээ. Тэр аваргын титмээ гурван удаа амжилттай хамгаалсан ч, 2000 онд цолоо хамгаалах тоглолтод оролцоогүй учир, энэ цолоо алдсан байна. 2001 онд Эндрю Льюистай тоглож ялагдаад, үүний дараа дээрэмчин болжээ. Пейж мэргэжлийн дэвжээнд 30 удаатоглож,25 нь ялж (19-өд нь нам цохижээ), таван удаа ялагдсан байна.
Сэтгэгдэл (0)