Хакухо аавынхаа төрсөн нутгийн ойд зодоглохоо мэдэгдлээ
- 2013-06-13
- Спорт
- 0
Саяхан эх орондоо ирж мэргэжлийн сумод 25 дахь удаагаа түрүүлсэн баяраа Монгол түмэнтэйгээ хуваалцаад буцсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, Японы сумогийн их аварга М.Даваажаргал энэ жилийн наадамд зодоглохоор шийджээ. Тодруулбал, тэрбээр долдугаар сарын 26, 27-нд болох Төв аймгийн наадам зодоглох талаараа Японы сэтгүүлд ярилцлага өгөх үедээ мэдэгдсэн аж. Тэрбээр “Аавын маань төрсөн нутаг Төв аймгийн наадам долдугаар сарын 26, 27-нд болно. Нагоя башё өндөрлөх долдугаар сарын 22-нд Монголдоо очиж, бэлтгэл хийгээд барилдах бодолтой байна. Сая Монголд хариад монгол бөхчүүдтэй барилдсан чинь сайхан санагдсан. Үндэсний бөхийн дархан аваргын хүү болохоор монгол бөхөөр барилдахсан гэж үргэлж бодож явдаг. Төв аймгийн наадамд хүндэт зочноор уригдсан ч барилдмаар байна гэдгээ хэлсэн байгаа. 25 удаа түрүүлсэн ёкозүна ялагдах нь эвгүй ч гэсэн үзээд алдахад яах вэ дээ” гэжээ. Мөн түүнийг 99110069 дугаар 80 саяар авсан тухай амтай бүхэн шуугиж байсан нь худал болж тааарч байна. Энэ дугаарын эзэн бөх сонирхогч нэгэн агаад өдөрт 100 гаруй дуудлаганаас Хакухо аваргатай ярья гэсэн дуудлага ирээд найз нь залхаж байнаа хэмээн нэгэн анддаа ярьсан байна.

Сэтгэгдэл (1)
zochin (27.123.213.145)
Sain baina. Bohod hairtai mongol tumnee ingej hundetgej bayarluulah heregtei shdee. Hakuhoo avragiin barildahiig uzeh gej gadna dotnoos olon humuus ireh ni damjiggui gej bodoj bn. Mongoloo , mongol bohoo gesen setgelee hangalttai ilerhiillee. amjilt ahiad olon turuu vahiig yrooe.