Хөршүүд биднийг шоолж байна
- 2013-06-14
- Дэлхий
- 0
Нэг жишээ. Ерөнхийлөгчид нэр
дэвшиж буй Ерөнхийлөгч маань эртээрхэн бизнес эрхлэгчидтэй уулзаж
байхдаа “Хятадууд манайхныг автозамыг хурдан тавьж байна хэмээн хэлж
байна” хэмээсэн. Тэрээр энэ үгийг дотоодын бизнес эрхлэгч, хувийн
хэвшлийнхэндээ урам өгөх үүднээс хэлсэн байх.
Гэтэл
үнэн хэрэг дээрээ урд хөршийхөн маань биднийг тэднээс дутахгүй автозам
хурдан тавьж байгааг “сайшаахдаа”, чанар нь ямар байгаа болоо хэмээн
даапаалж байгааг сонслоо. Үнэндээ манай шинэ замуудын зарим нь бороо
даахгүй эхнээсээ хагарч, цуурч цөмөрч байгаа нь үнэн.
Нийслэлд Сансарын туннелийн орчимд
цөмөрсөн замын зургийг мэдээллийн зарим сайт үерт автаад байгаа Европын
орнуудын эвдэрсэн замын зурагтай зэрэгцүүлж хүртэл тавьсан байна лээ.
Тэр зургуудаас харахад манайхны тавьсан замын зузаан Европын хар замын
зузааны гуравны нэгд дөнгөж хүрэхээр харагдаж байсныг нуугаад яах вэ.
Хоёр дахь жишээ.
Соёл,
спорт, аялал жуулчлалын сайдыг маань “Батаар” сайд болоход дөхүүлсөн
үлэг гүрвэлийн яснуудыг харсан урд хөршийн нэг нөхөр “Манай Эрээнд
байдаг үлэг гүрвэлийн музейг гүйцэхгүй юм байна” хэмээн толгой сэгсэрч
байгааг харлаа.
Нээрээ бид сайндаа биш, эх
нутгийн маань эртнийн өлгийн олдворыг дотоод, гадаадын хэдэн нөхөд
хууль бусаар хил гаргаснаас үүдэн “Батаар”-тай золгосноос бус хажууд
хөрш Хятадын манайхтай хил залгаа Эрээн хотын орчимыг эртний үлэг
гүрвэлийн өлгий нутаг гэж зарлаад аль эртнээс үлэг гүрвэлийн музей
байгуулан түм буман хүн ирж үздэг аялал жуулчлалын бүс хэдийнэ
болчихсныг тэр нөхөр хэлж байгаа ухаан нь тэр байв.
Түүний
дэргэд манайхан юм үзээгүй аятай хөөрцөглөж байгаа харагдсан байх.
Гэхдээ яах вэ цаашдаа болно биз дээ. Тиймээс муусайн хятадууд гэлтгүй
хөршөөсөө сурах юм их байна. Энэ үүднээс бидэнд цаашид ажлаа сайжруулах
үүднээс дээрх хоёр жишээ татсан өлгөц бичив.
Б.Долгор
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин

Сэтгэгдэл (9)
(202.126.89.186)
ta nart tgd yu onogdohiin muzei ch geh shig said chini chinii huuhdiig humuujuuleh stesterlegiig n haana bariad baigaan muzein ashgaaraa barih baihaldaa tee dood sanaa zuv shd
n (203.91.118.14)
iyoo yaduu setgelgeetei setguulch uzegui yum chin uzeegui l zan gargana bisdee aieen erguu mal min
(202.126.89.158)
shooloh ni argagui sh dee
Бат (203.91.118.178)
Буруу талаас нь биш нөгөө өнцгөөс нь харцгаая л даа. Энэ бол музейн эхлэл, цаашдаа өргөжин тэлээд явна гэдгийг СШУ-ны сайд маань хэлж л байсан ш дээ
(183.81.169.21)
yun zarah bitii tenegt.
(202.179.20.222)
гашуунч гэсэн үнэн үг
(203.91.117.4)
odjjfsf sfgdgfdgdgsfgfdsg
жжөж (203.169.48.131)
хөөрхий өчүүхэн юм сэтгэж бичхымдаа .. чааваас .. жаахан хүрээ өргөн харвал зүгээрсэндээ .. Доорх зочин батаарын ясыг зарна гэж хэлжээ.. арваадхан жилийн дараа бүррр их үнэтэй л оболношдээ
(202.126.89.186)
ug n ter yasnuudiig tend n zarchihaad ter munguur n metrogoo barichihaad bataar gadeg metrotoi bolchih baisiin esvel bataar 1.2.3....100 geed stesterleg barichih baisiin