Даамын ДАШТ-д Эрдэнэбилэг шигшээд үлдлээ

ОХУ-ын Уфа хотод даамын эрэгтэйчүүдийн 53 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээнд дэлхийн 25 орны 40 даамчин дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөнөөс хэсгийн сүүлийн ес дэх өргийн тоглолтын дараа шигшээд өрсөлдөх 12 даамчин тодорсон билээ.  Tэмцээний “В” хэсэгт өрсөлдсөн Монгол улсын 10 удаагийн аварга, Азийн дөрвөн удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг финалын шатанд тавдугаар байрт явна. Тэрбээр дараагийн өргөө Африк тивийн аварга Кот д’Ивуарын их мастер Жоел Ацетай тоглох юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)