Ерөнхийлөгч ах дүүгээрээ ”алуурчин” байсан нь батлагдлаа

АНУ-д Холливудын алдарт хувийн мөрдөгчдийн нэг Фрэд Оташагийн охин нэрт жүжигчин, секс бэлэг тэмдэг Мэрилин Монрогийн үхэлтэй холбоотой эцгийнхээ цуглуулсан зарим нэг баримтыг олонд дэлгэлээ. Эдгээр зүйлсийг тэрээр нэгэн агуулахаас олсон байна. Оташ нас барахаасаа өмнө Мэрилин Монрогийн Лос Анжелес дэх харшид чагнах төхөөрөмж суулгасан байжээ. Мөрдөгчийн өдрийн тэмдэглэлдээ хөтөлсөн бичлэгүүдээс харвал Монро Жон болон Роберт Кеннеди нартай хоёулантай нь бэлгийн харьцаанд ордог байсан байна. Мэрилин нас барсан тэр өдөр буюу 1962 оны наймдугаар сарын таванд ч ах дүү хоёр тэдний гэрт байсан аж. Жүжигчин бүсгүй тэр үед “гараас гарт хэсэг мах шиг дамжиж” байгаа талаар хэрүүл шуугиан дэгдээж, Жон, Роберт нартай маргалдсан аж. “Би Мэрилинийг үхэж байхыг сонссон. Тэр чанга хашгирч, харин тэд түүнийг тайвшруулахыг оролдож байсан. Мэрилин унтлагын өрөөндөө Роберттой хамт байсан ба тэр түүнийг орон дээр дарж унагаад дэрээр толгойг нь бүтээсэн. Хөршүүдэд хашгирах чимээ сонсгохгүй гэсэндээ тэр. Дараа нь тэр чимээгүй болж, ах дүү Кеннеди нар гэрээс гарч явсан” хэмээн Оташ дэвтэртээ бичжээ. Маргааш нь мөрдөгч жүжигчин бүсгүйг нас барсан гэдгийг олж сонсчээ. Монрогийн хөрш, жүжигчин Питер Лоуфорд хожим нь Оташтай холбоо барьж гэрээс нь бүхий л ул мөрийг арилгахыг хүссэн байна. Үүний дараа 36 настай Мэрилиний ярилцлагыг бичсэн бичлэг ул мөргүй алга болсон байна. Фрэд Оташ бол цагтаа Холливудын хамгийн алдартай хувийн мөрдөгч нарын нэг байсан юм. Алдартнууд өөрсдөд нь асуудал үүсмэгц л түүнд ханддаг байжээ. Хожим тэрээр өөрийн гэсэн хувийн мөрдөх товчоог байгуулсан юм байна. Монрогийн үхлийн талаар олон хувилбар байдаг бөгөөд эдгээрээс түүнийг нойрсуулах эм их тунгаар ууснаас болж амиа алдсан гэсэн хувилбар илүү жин дардаг байсан юм. Түүнчлэн ах дүү Кеннеди нарыг түүнтэй сексийн харилцаатай гэдгээ нуухын тулд тусгай албаныханаар үйлдүүлсэн захиалгат аллага байсан гэсэн яриа ч байдаг аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • hvn (112.72.12.84)

    2013-06-22

    Ter deer bichsen nuhur chi er n ih awyaastai gar baina naadhaa nom bolgood garagwal neleen ih hvn awah baihda eswel kino zohiol bolgood kino hiigeech chi vneheer saihan zohiol bichheer gar bn amjilt!

  • ЗОЧИН (202.179.23.148)

    2013-06-17

    МАНАЙ ОДООГИЙН ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГЭЭГ ГЭСЭН С.ЗОРИГЫГ АЛСАН ХЭРЭГТ СЭЖИГЛЭЭД БАЙДАГ НЬ ОРТОЙДОГ ШҮҮ. АН ХИЙХ ҮНЭН ХОБИТОЙ, ТААРСАН БОЛГОНОО ЯМАРЧ ӨРШӨӨЛГҮЙ БУУДДАГ. АЛСАН АНГАА ЦУС НӨЖТЭЙ НЬ ХУТГАЖ БАЙЖ БАХ ТАВАА ХАНГАДАГ ГЭСЭН. БУЗРЫН АМТТАН БАЙГАА БИЗ.

  • (182.160.17.23)

    2013-06-14

    ямарч байсан том гар орж алсан гэдэг нь л үнэн юм байна

  • zochin (103.9.90.253)

    2013-06-14

    efgv

  • qqqqqq (202.179.10.150)

    2013-06-14

    notolson yum yu ch alga