Самбынхан Азийн аваргаас 5 алтан медаль эх орондоо авчирлаа

2013 оны Самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын тэмцээн 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод явагдаж, 12 орны 400 гаруй тамирчин оролцсон. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2013 оны 204 дүгээр захирамжийн дагуу Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Энхбаяр, ахлах дасгалжуулагч Б.Хаштогтох нараар ахлуулсан дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн барилдаж, 60 кг-ийн жинд А.Саранзул, 56 кг-ийн жинд Б.Рэгзэдмаа, 48 кг-ийн жинд Д.Дэлгэрдарь, 52 кг-ийн жинд Т.Мөнхжаргал, 65 кг-ийн П.Алтанбагана нар алтан медаль хүртэж Азийн аварга болсон өндөр амжилт гаргалаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)