Ерөнхийлөгч асан 7 жил хоригдоно

Аргентиний ерөнхийлөгч асан, сенатч Ла-Риоха Карлос Менем хил давуулан зэвсгийн наймаа хийсэн хэрэгтээ шүүхээс 7 жилийн ял авсан байна. 82 настай улстөрчид ял оноох үед шүүхийн танхимд эмч нар түүний эрүүл мэндэд санаа тавьж байжээ.
Менемийг 1989-1999 онд Аргентины ерөнхийлөгчөөр ажиллаж байхад зэвсгийн хууль бус наймаа хийсэн хэмээн шуугьж байсан юм. 1991-1995 онд зэвсэгт мөргөлдөөн болж байгаа Хорват, Эквадор улсуудад хууль бусаар зэсэг наймаалсан хэмээн мөрдөн шалгаж байсан юм. 2001 онд Менемийг энэ хэрэгт буруутган саатуулж байсан ч шүүхийн шийдвэрээр сулласан байна. Харин 2008 оноос энэ хэрэгт 400 гаруй гэрч, олон тооны нотлох баримтууд гарч ирснээр түүнийг шүүж ийм ял оноожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Ээгий (203.91.118.254)

    2013-06-14

    Гарчигийг нь уншаад Энхбаярыг юм байх гэж бодлоо шд.