
Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод галт тэрэгний том осол гарч гурван хүн амь насаа алдаж 315 хүн хүнд, хөнгөн бэртэл авлаа хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна. Осол нийслэл хотын орчимд буюу Кастелар өртөөнөөс 30 км-ийн цаана болсон бөгөөд зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг өөр нэгэн хоосон галт тэрэгтэй мөргөлджээ. Осол гарсан даруйд эмнэлгийн ажилтнууд болон сайн дурын ажилчид хэргийн газарт хүрэлцэн ирж хохирогчдыг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн анхан шатны туслаж үзүүлсэн байна. Галт тэргүүд чухам ямар шалтгаанаас мөргөлдсөн талаар хараахан тодорхой болоогүй бөгөөд мөрдөгчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хүмүүсийн хэлж байгаагаар галт тэрэгний тормоз ажиллахаа больсноос болсон байж болзошгүй аж. Зарим мөрдөгчид үүнийг санаатай үйл ажиллагаа ч байж магадгүй хэмээн мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (2)
(202.179.20.222)
зураг нь хужаагийнх байна
tz (202.72.247.247)
ayul 2 ...tumur zamiin ajiliig tsalgarduulj tasalduulax blomjgui