Насанд хүрээгүй биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн элчингийн хэрэг илчлэгдлээ

Холын Америкийг шүтэн бишэрч тэнд л очиж амьдрах хүсэлтэнгүүд энэ дэлхийн бүх л улс орнуудад бий. Сайн нь ч бий муу нь ч бий тэр Америк гэгдсэн эрхэмүүдийн дотор.  Америкчууд бол үнэндээ бусадтай л адил нүгэл үйлдэж, гаж донтнууд нь дунд сургуульд гал нээж, Ерөнхийлөгчийн хамгаалагч нар нь биеэ үнэлэгч нараар үйлчлүүлчихээд мөнгөө өгөлгүй унжих нь бий. Гэхдээ сүүлийн үед америкчуудын нэр хүнд улам унасаар байгаа нь тэдний хийж буй гэмт үйлдэл, бузар хэрэгтэй холбоотой гэж дүгнэх болжээ. Дэлхий дахинд Америкийн нэрийг хөөдсөн нэгэн дуулиантай хэрэг гараад байгаа нь Бельги дэх АНУ-ын Элчин сайд Ховард Гутман гэгч насанд хүрээгүй биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн нь илэрсэн явдал болоод байна. Хиллари Клинтон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дараг байхдаа энэхүү хэргийн талаар мэдээлэл авсан ч дараад өнгөрсөн байж болох гэнэ. Хэдийгээр Гутман Бельгид Элчин сайдаар ажилласан дөрвөн жилдээ бузар хэрэг огт үйлдээгүй хэмээн мэдэгдсэн ч гэсэн түүнийг насанд хүрээгүй биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн нь бараг тодорхой болоод байгаа ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.179.20.180)

    2013-06-23

    Goy sh tee

  • tomas shirer (122.201.18.195)

    2013-06-16

    surtei durakuud ve